Friday, April 20, 2012

LCD- дэлгэцийн технологи

Орчин үед та бидний сайн танил уламжлалт CRT (cathode ray tube) телевиз болон компьютерийн дэлгэцүүд шахагдаж LCD өргөнөөр хэрэглэгдэх болжээ. LCD өнөө үед хэрэглэгдэж байгаа дүрс, видео гаргах технологиудаас хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа тул би энэ талаар та бүхэнд сонирхуулья. LCD гэдэг нь liquid crystal display үгийн товчлол юм. Энэ нь монголчилбол шингэн кристал дэлгэц гэсэн утгатай. LCD нь хоёр туйлшруулагч хавтасны дундах шингэн кристалаас бүтнэ. Электронуудын гүйдэл шингэн кристаллаар нэвтрэх гэрлийг хоёр туйлшруулагч хавтасны хооронд удирдах зарчимаар ажилладаг. Шингэн кристаллыг Австрийн ботаникч Фридрех Райнизер(Fredreich Rheinizer) 1888 онд нээжээ. Түүний судалгаагаар Холестерол нь халаахад хайлахдаа шингэн болж байсан ба халаах тусам улам тунгалаг болжээ. 1960 онд эртэмтэд шингэн кристаллаар нэвтрэх гэрлийг цахилгаанаар удирдаж болохыг тогтоосон байна. Удалгүй бифенил (biphenyl) гэдэг материалыг Английн эртэмтэд судалж тогтоосноор үйлдвэрлэлд өргөн хэрэглэх бололцоотой болсон. Өнгөт LCD нь идэвхгүй матрицийн [passive matrix technology and thin film transistor (TFT)] болон идэвхтэй матрицийн (active matrix technology) гэсэн үндсэн хоёр технологи хэрэглэдэг. Идэвхтэй матрицийн технологи нь үнэтэй тул орчин үед голдуу TFT нь өргөн хэрэглэгддэг боловч хурц тод гэрэлтийн хувьд идэвхгүй матриц нь муу байдаг учир дутагдалтай. Гэвч сүүлийн үед идэвхгүй матриц-д CSTN болон DSTN технологи хэрэглэснээр хурц тод гэрэлтэлтийн сайжруулсан. Одоо TFT -ийн ажиллах зарчмыг авч үзье. Зураг 1. Зураг 1-д Харуулснаар 2.5 вольтийн хүчдэлээр ажилладаг TFT транзисторын удирдлагаар электрон гүйдэл гүйж үндсэн гурван өнгийн гэрэл үүсгэгчийг удирддаг. Ер нь дэлгэцийн өнгө нь улаан, ногоон, хөх өнгийн гэрүүлтүүлэгчийн нийлбэрээс тогтно. Цэг бүрд энэ гурван өнгийн гэрэлтүүлэгч байрлана. Цэгүүдийн тооноос уг дэлгэцийн хэр нарийвчалтай дүрсийг гаргаж чадах нь хамаардаг. Үүнийг resolution гэх ба одоогоор хамгийн дээд тал нь QUXGA 3840 X 2400 9 Mega pixels байна. Энэ нь нэг дэлгэц дээр есөн сая цэгээр дүрсийг гаргана гэсэн үг юм. 3840 гэдэг нь хэвтээ чиглэлд (багана), 2400 нь босоо чиглэлд байгаа дэлгэц дээр гарах цэгийн (мөр) тоо юм. Тэгвэл энийг арай ойлгомжтой тайлбарлавал та бидний үздэг Монголын телевизүүдийн аналоги PAL –тай нэвтрүүлэг нь 576х720 гэсэн resolution–тай байдаг бол орчин үеийн high definition (HD) телевизүүд нь 1080х1920 resolution –тай байдаг. Өндөр нарийвчлал (resolution) яаж мэдрэгддэг вэ? гэвэл • Үсэг хэр тод харагдахад нөлөөлдөг • Өргөн дэлгэцтэй байдаг • Нарийвчилсан дүрслэлтэй • Дугуй дүрс илүү цэвэрхэн харагддаг • Дүрс нь сайн нягтралтай харагддаг • Нэгж хугацаанд их мэдээлэл дамжуулдаг гэх мэт байна. Ерөнхий бүтэц зохион байгуулалт. Зураг 2. Дээрхи зурганд үзүүлснээр нотебоокийн LCD кабелийн холболтыг харуулжээ. Хоёр янзын стандарт LCD зузаан байдгийг зургийн дээд талд заасан байгаа. Дэлгэц нь график кардтайгаа 30 холболт бүхий кабелиар холбогддог. Зураг 3. Арын гэрүүлтүүлэгчээс (Backlight) гарсан гэрэл хэрхэн дамжиж гэрэлтэхийг харуулсан байна. • Арын гэрэлтүүлэгч (Backlight) • Туйлшруулагч (Polarizer) • TFT- хавтас • LC шингэн кристал • Color filter өнгө гаргагч • Polarizer туйлшруулагч Туйлшруулагч Дээр үзүүлснээр энэ хоёр хавтас нь гэрлийг туйлшруулах үүрэгтэй байдаг. Ингэснээр дэлгэцэн дээр тусах гадны гэрлийн ойлтыг бууруулж дэлгэц дээрхи дүрсийг тод, хурц харагдуулах зорилготой. Туйлшруулагч ашигласнаар дэлгэцийн тод, хурц байдал (contrast ratio) 12 хувиар нэмэгдэж чаддаг. Antiglare & Antireflective (гялтганах болон гэрэл ойл тын эсрэг аргууд) Нарны болон хажуугийн бусад гэрлээс шалтгаалаад заримдаа LCD дэлгэцэн дээрхи дүрсийг харахад хүндрэлтэй байдаг. Иймд түүний эсрэг дараахи зурганд (Зураг 4) үзүүлсэн арга хэрэглэнэ. Зураг 4. Гэрлийг сарниулахын тулд гөлгөр биш гадаргууг ашигладаг. LCD дэлгэцийг задалсан байдал. Зураг 5. Энэ зурган дээр компьютерийн LCD дэлгэцийг задалж харууллаа. Эцэст нь хэлэхэд энэ жишээ нь дээр компьютерийн LCD дэлгэц авсан тул телевизийнхээс бага зэрэг ялгаатай. Мөн ихээхэн товчилж бичсэн учир техник, технологийн зарим мэдээллийг оруулаагүй болно. Ё. Гантулга

No comments:

Post a Comment