Tuesday, April 17, 2012

Дэлгэцийн технологи

ТВ-ийн дэлгэцийн төрөл ба ялгаа
1980 -аад оны эхээр анх удаа манай Улсын их дэлгүүрт Японы NEC брэндийн өнгөт зурагт ирж урт дараалал үүсч байсныг зарим нэг хүмүүс санаж байгаа байх. CRT (Cathode Ray Tube) буюу бидний хэрэглэж заншсан электрон цацрагт хоолойн технологитой дэлгэц нь аналоги сигналаар ажилладаг. Өөрөөр хэлбэл CRT телевизийн дэлгэц дэх мэдээлэл дүрслэх зарчим RGB буюу Улаан, Ногоон, Цэнхэр гэсэн өнгөний 1 цэг дээрх хослол болон гэрэл тус бүрийн эрчмээс хамаарч бусад өнгөнүүдээ үүсгэнэ. Үйлдвэрлэлт нь бараг зогсож байгаа ч цөөн тоогоор худалдаанд байсаар байгаа юм. Эмч нар сүүлийн үед гарч байгаа шинэ технологи бүхий телевизүүд хүний нүдний хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй мэдрэлд ч нөлөөлж байна гэж үздэг. Тиймээс хар цагаан эсвэл CRT телевиз сонгохыг зөвлөдөг байна.
SED дэлгэц
Энэ онд Toshiba, Canon хамтран 50 инчийн SED (Surface-conduction Electron-Emitter Display буюу Гадаргын гүйдэлтэй электрон цацруулагч дэлгэц бүхий телевиз бүтээсэн тухайгаа зарласан. Уг дэлгэц нь Плазма телевизийн дэлгэцтэй харьцуулахад 20 дахин нягтралтай ажээ. Плазма телевизийн дэлгэцийн нягтрал 5,000:1 байдаг юм байна. Дэлгэцний контраст нь хамгийн тод хар өнгө ба хамгийн тод цагаан гэрэл хоёрын зөрөөг илэрхийлдэг бөгөөд ихсэх тусам тод зураг гаргадаг ажээ. Түүнээс гадна уг SED дэлгэцийн дүрсний цэг буюу пиксел нь 920x1080 юм. Энэ нь Full HD буюу өндөр нягтралтай зурагтын дэлгэцнээс хэд дахин сайжирсан ба CRТ телевизийн дэлгэцтэй дүйцэхүйц чанартай дүрс гаргаж чаддаг юм байна.
LCD Дэлгэц
LCD болон Плазма дэлгэц нь кино болон бусад телевизийн хөтөлбөрт хангалттай тод байдаг ч мэргэжлийн шугам зураг болон компьютерийн зураг дүрслэлтэнд хангалтгүй байдгаараа CRT буюу энгийн дэлгэц зурагтнаас дутагдалтай билээ. LCD гэдэг нь Liquid Crystal Display буюу шингэн талст дэлгэц гэсэн утгатай бөгөөд компьютерийн монитор болон телевизийн дэлгэц үйлдэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа технологи юм. LCD технологи нь CRT, Плазма технологиудаас эрс ялгаатай. Хэдэн жилийн өмнөх LCD технологи зарим талаараа ихээхэн дутагдалтай байсан. Хурдтай хөдөлгөөн харуулахдаа муугаас гадна зөвхөн эгц урдаас нь харах шаардлагатай байсан билээ. Сүүлийн жилүүдэд эдгээр асуудлууд үндсэндээ алга болж байна. LCD технологи нь туйлжуулсан цацрагуудын шинж чанар дээр суурилсан юм. Маш нимгэн хоёр хавтгай хавтан нь дундаа шингэн кристалыг агуулна. Шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрдэнэ. Хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу байрлах утаснууд нь цэг бүрд хүрч нөлөөлж чадах бөгөөд тухайн LCD цэг харлахад тэрээр 90 градусаар туйлждаг. Сүүлийн үед худалдаанд гарч байгаа PVA/S-PVA LCD-нүүд нь 178 градусын ташуугаас үзэж болохоор болсон байна. Бараг л эгц хажуугаас нь гэсэн үг.
ДАВУУ ТАЛ
• Маш нимгэн хийгдэх боломжтой
• Плазма болон CRT телевизийг бодоход цахилгаан бага зарцуулна
• Хурц тод дүрслэлийг гаргах боломжтой
• Ашиглах хугацаа нь плазматай харьцуулахад илүү урт. Зарим үйлдвэрлэгчид дэлгэцэндээ 80 000 цаг үзэх баталгааг олгодог
• Зарим дэлгэцийн арын гэрлийн үүсвэрийг (электрон ламп) солих боломжтой
• Маш олон зүйлд давхар хэрэглэх боломжтой. (Нэгэн зэрэг ТВ, монитор болох гэх мэт)
СУЛ ТАЛ
• Плазмаг бодвол илүү үнэтэй. Инч болгоноороо үнэ нь нэмэгдэнэ
• Одоохондоо Плазмагаас илүү том хэмжээтэй байж чадахгүй. Зах зээлд 10”-45” инчийн хэмжээтэй байгаа
• Өнгөний ялгарал тааруухан бөгөөд хар, саарал зэрэг өнгө хангалттай тод байж чадахгүй байгаа
• Хөдөлгөөнт дүрс солигдох үед сүүмэлзэл бага зэрэг мэдрэгддэг
Плазма дэлгэц
Плазма дэлгэцийг Plasma Display Panel (PDP) гэж нэрлэдэг. 2 нимгэн шилэн хавтангийн дунд байх плазма нь фосфор гэрлийг ялгаруулж түүгээрээ дамжуулан дүрслэл бий болгох зарчмаар ажилладаг. Плазма телевизор нь Xenon эсвэл Neon хийн аль нэгээр хийгддэг. Эдгээр хийнүүд нь дэлгэцийг бүрхэх олон тооны цэгүүдэд байрлана. Цэгүүд нь фосфороор хучигдсан байх ба цэг болгон нь 3 өнгө (улаан, ногоон, цэнхэр) харуулах тус тусын үүрэгтэй дэд цэгүүдээс бүрдэнэ. Эдгээр цэгүүд хоёр нимгэн шилний дунд хавчуулагдах ба хавтангуудыг электрод холбодог. Электродууд нь дэлгэцэнд байрлах бяцхан компьютертай холбогдоно. Компьютер нь аль цэгт ямар өнгө гаргахыг тооцоолсны дагуу электродоор дамжуулан дохиог илгээнэ. Дохио нь цэгт очин хийг дэмжсэнээр хий нь хэт ягаан цацрагийг ялгаруулдаг. Хэт ягаан цацраг нь цэгийг бүрхсэн фосфорт нөлөөлснөөр цэг бүхэлдээ шаардлагатай өнгийг гаргадаг аж.
Плазма дэлгэцийн технологийг АНУ-ын Иллианойсийн Их Сургуулийн багш Доналд Битзер, Гене Слоттов нар 1964 онд нээсэн. Тэд PLATO Computer System-д зориулсан судалгаа хийж байсан бөгөөд энэ үеэрээ плазма дэлгэцийг нээжээ. 1970 аад оны үед плазма телевиз ид модонд орж байсан ч дэндүү үнэтэй дээр нь сул тал ихтэй байсан нь CRT телевизэд зайгаа тавьж өгөхөд хүргэсэн юм. тухайн үед их дэлгүүр, засгийн газрын ордон зэрэг томоохон газруудад л плазма телевизийг тавьдаг байжээ. Харин 1983 онд IBM корпораци 19" инчийн хар дээр улбар шар нэмэгдсэн монохром дэлгэц үйлдвэрлэснээ зарлаж дэлхий даяар шуугиан тарив. 1987 онд IBM-ийн үйлдвэр Plasmaco болон өөрчлөгдөж зөвхөн энэ чиглэлээр дагнасан юм. 1992 онд Fujitsu нь дэлхийн анхны 21 инчийн бүтэн өнгөт дэлгэцийг танилцуулав. 1996 онд Matsushita компани Plasmaco-г Америк дахь тоног төхөөрөмж, өнгөний AC технологийнх нь хамт худалдан авч дараа жил нь Pioneer брэндийг зах зээлд гаргаж ирсэн юм. Тэд олон нийтэд зориулж Плазма телевизорыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Плазма дэлгэцийн гол давуу тал нь тод өнгө юм. Түүнээс гадна түүнийг маш том хэмжээтэй үйлдвэрлэх боломжтой. LCD-ийг харанхуй өрөөнд үзэхэд өнгөний ялгаралд асуудал гардаг бол плазма нь ажиллаж байхдаа төгс хар өнгийг дүрсэлж чадна. Учир нь тэрээр өөрөө гэрэлтдэг плазма технологитой. Дэлгэцийн зузаан нь дөнгөж 6 см ба залгуур зэрэг зүйлсээ оруулаад 10 см болно. Харин Плазма нь м² болгоноороо цахилгаан ихээр хэрэглэдэг. 50” инчийн дэлгэц 150 вт цахилгаан хэрэглэнэ. Шинэ технологиудын нэг онцлог нь ажиллах хугацаа нь бага байдаг. Жишээ нь сүүлийн үеийн плазма телевизорууд нь 60 000 цаг (7 жил гаруй) асах хугацаатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэвч хамгийн тод өнгө дээрээ байнга ажиллавал энэ хугацаа 2 дахин багасдаг байна.
Давуу талууд
• Маш нимгэн хийх боломжтой
• LCD -ээс том
• LCD-г бодвол өргөн өнцгөөс харах боломжтой
Сул талууд
• Үйлдвэрлэхэд хүндрэлтэй бөгөөд зөөх, суурилуулахад хэврэг
• Үнэтэй боловч LCD-тэй харьцуулахад бодвол хямд
• Эхний 2000 цагт өөрийн хэвийн өнгөөр ажиллана. Удах тусам өнгө нь аажмаар бүдгэрнэ.
• Хэт өндөрт ажиллуулахад бүрэлздэг.
DLP, LCD, LCOS дэлгэцүүд
Projection буюу DLP, LCD, LcOS дэлгэцүүд нь жинхэнэ дүрсний дэлгэц нь жижиг боловч нүүрэн талдаа маягаар дүрсэлдэг телевизор гэж хялбараар ойлгож болно. Хананд проектороор тусгаад л кино үздэгтэй адил. Ардаа projection-той телевизорын 4 янзын технологи байдаг. Хуучны CRT, DLP, LCD, LCoS.
CRT Rear-projection: Хуучны CRT-тэй адил технологитой. Өнгө болгонд зориулагдсан 3-н хоолой байх ба тэдгээр нь телевизорын дэлгэц рүү шаардлагатай дүрслэлийг тусгана. Энэ нь хэмжээгээрээ том, хүнд байдаг. Тиймээс үйлдвэрлэхдээ хамгийн багадаа 50 инчээр хийдэг байна. Өнгөний хоолойнуудын тусгалыг маш сайн тохируулах шаардлагатай, өнцгөөс харах боломж муу, дүрслэлийн чанар муу зэрэг сул талтай. Үйлдвэрлэл нь ч зосгож байгаа.
DLP Rear-projection буюу Digital Light Processing нь технологийн судалгааны нэртэй институт болох “Texas Instruments”-ын боловсруулсан технологи юм. Эргэж буй өнгийн дугуйгаар гэрлийг илгээх бөгөөд тэдгээр гэрлүүд нь сая сая жижиг толинуудад очдог. Толинууд дэлгэц рүү дүрсийг үүсгэн тусгана. DLP нь CRT-г бодвол арай нимгэн. DLP-ийн гол дутагдал нь дүрстэй давхцан солонгын гэх эффект гарч ирдэг явдал юм. Түүнчлэн гэрэл үүсгэгч лампыг 8000 цаг ажилласны дараа солих шаардлагатай байдаг.
LCD Rear-projection: Жинхэнэ дэлгэц рүү проекцоор тусгах үүрэгтэй жижиг LCD дэлгэц бүхий телевизор юм. Энэ нь DLP-г бодоход нимгэн боловч дүрслэлийн чанар нь DLP шиг сайн биш юм. Түүнчлэн хажуу өнцгөөс харах боломж маш муу. LCoS Rear-Projection нь хамгийн сүүлд гарсан технологи юм. Liquid Crystal on Silicon гэсэн үгнүүдийг товчлол. LCD болон DLP технологиудын шинж энд ч бас байдаг. LCD хавтангаас гарч байгаа гэрлүүд нь DLP толинууд руу очих ба үүгээрээ дамжуулан дүрслэл бий болгодог. Ийм телевизоруудыг үйлдвэрлэхэд маш их зардал гардаг тул ихэнх үйлдвэрлэгчид эдгээрийг хийхээс татгалздаг.

1 comment:

  1. The 7 Best Casinos Near DC (2021) - MapYRO
    Find the 7 Best 거제 출장샵 Casinos Near DC (2021) and Search Casinos with MapYRO's complete 삼척 출장마사지 database. 전라남도 출장마사지 Find 양주 출장샵 your closest casinos with detailed information. 김천 출장샵

    ReplyDelete