Friday, April 20, 2012

Интеринет үүсэл хөгжил ба ашиглалт



1.Интернэт үүсэл:
2.Интернэтийн тухай
3.Интернэтийн хэрэглээ
4.Интернэтэд холбогдох аргууд
5.Интернэmийн аюулгүй байдал зэрэг ойлголтууд багтана.
Түлхүүр үгс:
Интернэт, үйлчлүүлэгч компьютер, үйлчлэгч компьютер,  сүлжээний карт, мобем, кабель,  вэб хөтөч, цахим шуудан, хавсралт файл, вирус, тагнан мөшгөх програм.

Интернэтийн түүх:
 Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ. 
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ. 
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм. 
Интернэт дэх хаягнууд: 
Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ: 
-Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг. 
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг. 
Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг. 
edu -боловсролын байгууллага гэдэгийг заана 
com -бизнес худалдааны байгууллагын хаяг 
gov -засгийн газарын харьяаны байгууллагын вэб
mil -цэргийн байгууллага 
net -сvлжээ гэсэн утгыг заана 
org -ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана 
ca -канадынх 
au -австралийнх 
uk -английнх 
de -германых 
jp -японых 
mn- монголынх 
ru -оросынх 
cn -хятадынх 
 Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.
Товч агуулга         
Хүн төрөлхтөний ололт дэвшилүүдийн нэг хэсэг нь интернэт юм. Интернет нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, боловсролын, бизнесс болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. Компьютертай интернэтийг холбохын тулд сүлжээний кбаель утасны үзүүрийг сүлжээний картанд холбож өгнө. Интернэтийг ашиглан мэдээлэл байршуулан түгээх чухал хэрэгсэл бол вэб юм. Мэдээллийн технологийн дэвшилийн үр дүнд интернэт дээр тулгуурласан олон төрлийн үйлчилгээнүүдийг хэрэглэх таатай боломж үүссэн билээ. Эдгээр үйлчилгээнүүдийг хэрэглэгчидэд хүргэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан байх шаардлагатай байдаг. Интернэт ашиглан зөвшөөрөлгүй хувь хүний мэдээллийг бусдад түгээх эрсдэлээс хамгаалахын тулд тусгай зориулалтын програм, тоног төхөөрөмжүүдээр хамгаалах шаардлагатай.  Энэ лекцээр интернэтийн тухай  ойлголтыг өгөх болно.
Интернэтийн тухай
Интернэтийн гарал үүсэл нь 1960 оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency (ARPA) буюу Тэргүүлэх эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ агентлаг нь АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох Arpanet сүлжээг бий болгож эхэлсэнээр интернэтийн эрин үе эхэлсэн байна[1]. Arpanet сүлжээг зохион байгуулах төсөл тун амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-иад он гэхэд маш олон тооны компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ. Өнөөдөр интернэт сүлжээ нь тэрбум хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан байна (зур. 1). Интернэтэд холбогдохоо боливол компьютер эсвэл холбох шугам уналаа (down), үүнтэй адилаар интернэтэд холбогдволв компьютер эсвэл холбох шугам орлоо (up) гэж хэлдэг. Интернэт гэдэг бол дэлхий даяар тархсан хост хэмээн нэрлэгдэх үй түмэн интернэт компьютеруудыг холбодог сүлжээ бөгөөд эдгээр компьютер дээр байгаа мэдээллийг хэрэглэгч бүр хуваан эзэмших боломжийг олгодог нэг цогц систем юм. Интернэт нь үйлчлүүлэгч компьютер (client) үйлчлэгч толгой компьютер (server) гэсэн хоёр төрлийн програмын ажиллах зарчим дээр оршин байдаг. Үйлчилгээ  хүссэн клиент компьютер сүлжээгээр дамжин үйлчлэгч серверд хандалт ирсэний дагуу зөв хандалт байвал биелүүлж, буруу хандалт байвал биелүүлэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч компьютер үйлчлэгч толгой компьютерийн хандалт хийх ёсгүй мэдээлэл, интернэтийн хаяг руу хандалт хийх юм бол толгой компьютер үүнийг биелүүлэхгүй хоридог. Интернэтэд холбогдож, мэдээлэл дамжуулахад TCP/IP протоколыг хэрэглэнэ. IP протокол нь багц мэдээллийг дамжуулдаг, харин TCP протокол нь дамжуулж байгаа мэдээллийг шалгах үүрэгтэй. Интернэт холбогдохдоо юуны өмнө таны компьютерт сүлжээний карт (Local Area Network Card) байх ёстой. Үүний дараагаар UTP CAT5 төрлийн кабелийн нэг үзүүрийг сүлжээний картанд холбоно.
Интернэтэд холбогдох аргууд:
Интернэтэд холбогдохын тулд интернэтээр үйлчлэгч компани (Internet service Provider-ISP) таньд интернэтэд холбогдох дөрвөн төрлийн арга байна. Үүнд: 
Гэрийн утсын (Dial UP) шугам ашигласан холболт
Гэрийн телефон утасны шугам, модемд хоёр байхад хангалттай. Компьютерт модемийн картыг суулгаж, драйверыг таниулсаны дараа гэрийн утасны шугамаа модемийн картанд холбож интернэтэд холбогддог.
 Dial UP модемын карт:
DSL (Digital Subscriber Lines)
Гэрийн телефон утасны шугамыг ашиглаж өндөр хурдаар холбогдох боломжийг олгодог. Энэ холболт жирийн Dial Up холболтоос  ялгаатай тал нь интернэтэд холбогдож байхдаа давхар утсаар ярих боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл интернэтэд холбогдох утсаар ярих боломж зэрэг байдагт оршино. Энэ холболтын төрлөөр холбогдохдоо DSL модем ашиглана. DSL модем төхөөрөмжинд утасны шугамаа холбож утасны шугамын гаралтын кабелийг компьютерийн сүлжээний төхөөрөмжинд холбоно .

DSL модем:
Кабель (Cable) шугамын холболт          
Кабелийн телевизийн коаксиал шугамаар дамжуулан холбох арга юм. Интернэтэд холбогдох сигнал нь телевизийн сигналаас өөр тул нэгэн зэрэг телевизээ үзэж, интернэтэд холбогдож болно. Кабель шугамаар интернэтэд холбогдоход кабель модем (cable modem) шаардлагатай. Кабель модем төхөөрөмжинд утасны шугамаа холбож утасны шугамын гаралтын кабелийг компьютерийн сүлжээний төхөөрөмжинд холбоно

Утасгүй (Wiriless) холболт:
Зөөврийн компьютер, гар  видео тоглоом, гар утас, дижитал дуу тоглуулагч зэрэг төхөөрөмжүүд утасгүй (WI-FI) холболтыг ашиглан интернэтэд холбогддог. Интернэтийн кабелийг утасгүй интернэтийн төхөөрөмжинд холбоход интернэтийн сүлжээг утасгүй холболтын хэлбэрээр цацна. Утасгүй интернэтийн төхөөрөмж нь интернэтийн сүлжээг түгээх зайгаараа ялгагдана. Энгийн утасгүй интернэтийн төхөөрөмж нь 100 метр, 1000 метр гэх мэт сүлжээгээ түгээнэ. Дэлхийн утасгүй интернэтийн сүлжээгээ түгээсэн дээд амжилт нь 420 километр байдаг.

Зөөврийн интернэт (Cellular internet):
CSDGPRSEDGEEVDOHSPA зэрэг холболтын технолгийг ашиглан гар утас, гар утасны сүлжээг ашиглан интернэттэй холбогдоно. Манай монголд нэвтрээд удаагүй байгаа 3G, 3.5G зэрэг зөөврийн интернэтийн төхөөрөмж нь HSPA, EVDO технологи дээр суурилсан байдаг. 3G, 3.5G интернэтийн технологийг ашигласан төхөөрөмжүүд өөр дээрээ суулгагдсан (зөөврийн компьютер, гар утас, i phone, зөөврийн модем) байх жишээтэй (зур. 6).  
Хиймэл дагуул дээр суурилсан холболт (Satellite):
Хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн холболт нь хэрэглэгчдэд маш таатай боломж олгодог. Хэрэглэгч хиймэл дагуул дээр суурилсан интернэтийг ашиглаж байгаа бол дэлхийн хаана ч байсан, хүссэн газраасаа интернэтэд холбогдох боломжтойгоороо бусад интернэтийн холболтын төрөлүүдээс давуу талтай юм (зур. 7).   



Интернэтийн хэрэглээ:
Интернэтийн хэрэглээ жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдсээр байна (зур. 8). Манай оронд интернэт дээр суурилсан интернэт банк, интернэт дэлгүүр, цахим сургалт, цахим албан газар, интернэт телевиз, интернэт холбоо зэрэг үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Өнөө үед интернэт бол дэлхийг харах цонх болсон бөгөөд бүхий л төрлийн мэдээллийг өөртөө агуулж байдагаараа бидэн асар том боломжийг олгодог. Интернэтийг ашиглан бид мэдээлэлийн хайлт хийх (search engine), хоорондоо холбогдох (yahoo, skype), чатлах (chat room), цахим шуудан (electronic mail), нийтийн сүлжээний вэб сайт (social networking site), файл татаж авах (downloading services) зэрэг үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр ашигладаг[4]. Интернэттэй зайлшгүй холбоотой яригддаг чухал  хэрэглэгдэхүүн бол вэб юм. Вэб маш олон төрлийн мэдээллийг компьютерийн дэлгэц дээр  харуулж чаддаг мэдээлэл түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Тэгвэл вэбийг дуудаж ажиллуулах үүрэгтэй програмыг вэб хөтөч (Web browser) гэнэ. Вэб хөтөч програм нь вэбийг дуудахдаа найдвартай, аюүлгүй байдлыг хангасан байх ёстой байдаг. Mozilla Firefox, Internet Explorer, Chrome зэрэг вэб хөтөч програмууд нь одоогын байдлаар дэлхийд нийт хэрэглэгчдээрээ тэргүүлж байна.

Интернэmийн аюулгүй байдал:
 Интернэт сүлжээнд сая сая компьютерууд холбогдож, тэрбум хүмүүс байнга орж, ашиглаж байна. Эдгээр хэрэглэгчдын хандалтыг хянах боломжгүй байдаг.  Дэлхий ертөнцтэй интернэтээр дамжин таны компьютер холбогдохдоо аюулгүй байдал, нууцлал, хувийн нууцыг хамгаалах гэсэн гурван үндсэн асуудлыг хамтдаа дагуулж явдаг.  Мэдээллийг компьютераас илгээх, мэдээллийг хүлээн авч байх үед таны компьютерт зөвшөөрөлгүй хандалт орох боломжтой байдаг. Зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалахын тулд сүлжээний давхаргыг хамгаалах, FireWall програм болон FireWall төхөөрөмж ашиглах, тусгай зориулалтын вирусээс хамгаалдаг програмууд, вэб дуудагч програмыг зөв сонгох зэрэг хамгаалалтын аргуудаар аюулгүй байдлыг хамгаална[6]. Интернэтийг ажиллагааг удирдаж толгой компьютерд гадны сүлжээ болон дотоод сүлжээний хандалтыг заагыг тогтоон өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл гадны сүлжээнээс хандах хандалтанд дотоод сүлжээний мэдээллүүдийг ашиглахгүй байх, толгой компьютерийн мэдээлэлд хандалт хийх боломжийг хориглосон байдлаар програмчилж, дотоот сүлжээнээс толгой компьютер болон бусад дотоод сүлжээний хэрэглэгчдийн мэдээлэлд хандалт хийхийг хориглосон байдлаар тус тус програмчилж болдог. Жишээ нь: Толгой компьютер дээрээс хэрэглэгчдийг вэб хандалтыг хязгаарласан байдаг.
Цахим шуудангийн хавсралт файл ба вирус:
Цахим шууданд ирсэн шуудан нь хавсралт файлыг агуулах боломжтой байдаг. Санамсаргүйгээр хавсралт файлыг татаж аваад ажиллуулах үед вирус идэвхжиж байгаа юм. Ингэснээр компьютер дээрх бүх мэдээллийг вирус илгээсэн хүний компьютеруу нууцаар илгээх үйл явц эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд хавсрага файлыг нээхгүй байх хэрэгтэй. Мөн bat, chm, com, eml, exe, htm, html, js, jse lnk, nws, pif, vbs, vbe, wsf, wsh, rar зэрэг файлуудын өргөтгөлийг нээхэд аюултай. Харин gif, jpg, mp3, txt, wav зэрэг файлуудын өргөтгөлийг нээхэд аюулгүй Вирусийг олох, устгах, тэдгээрээс хамгаалах програмуудыг вирусны эсрэг (Anti virus programs) гэнэ. Вирусийн эсрэг програмууд нь дотроо интернэтийн вирусээс хамгаалсан, энгийн вирусээс хамгаалсан гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Интернэтийн вирус болон зөвшөөрөлгүй хандалтыг зогсоох зорилгоор интернэтийн вирусийн эсрэг програмыг ашиглана. Харин бусад үед энгийн вируснээс хамгаалсан вирусын эсрэг програмыг ашигладаг. Интернэтэд холбогдоогүй бол интернэтийн эсрэг вирусээс хамгаалсан програм ашиглах хэрэггүй юм.





No comments:

Post a Comment