Friday, April 20, 2012

Монголчуудын дээл хувцасны түүх, гоёл чимэглэл. Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэг гаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд, мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумын хотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниган нар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм. Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчууд томоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин, мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруун хэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэг томоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад, барга, үзэмчин, дарьганга нар билээ. Монгол хувцасны түүхэн уламжлал Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно. Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан (1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэ үеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Тухайн үеийн хувцасны биет дурсгал бидний үед ирээгүйн учир эртний түүхэн сурвалж бичиг, монголоор зорчигсдын тэмдэглэл болон дүрслэх урлагийн зарим дурсгалаас ургуулан энэ үеийн хувцасны тухай тоймлож болох билээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжин энгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламын хувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжин энгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ. Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан. Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг. Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна. Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Монгол малгайн бємбєгєр оройг Сїмбэр уулыг дїрсэлсэн гэх, тїїнийг тойрсон 32 ширээсийг Сїмбэр уулыг бїчин суусан 32 монгол хэмээгээд 32 хєх монголыг гийгїїлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мєн малгайны дотуурхи хар хїрээг монголыг бїсэлсэн харийн дайсан гэх, тїїний ар дахь сэтэрхий нь мєнєєх дайсан араараа сэт татагдан устаж монгол хїний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хєх, улаан єнгийн бїч унжуулдаг болжээ гэсэн ардын домог яриа байдаг. Монголчуудын хамгийн нийтлэг ємсдєг малгайнуудыг лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бїнхэр оройт, эргїїлэг малгай гэх мэтээр нэрлэнэ. Мєн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мєємєн оройт, урлах эдээр нь хурган, ишгэн, їнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юїдэн гэж хэд хэдэн тєрєл болгон їзэх ба энэ нь малгайн тєрєл, нэр томъёо хамгийн олон байгаагаас харагдаж байна. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм. Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог. Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэл Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг "дэвэл", "үч" гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ "үч" хэмээн нэрийдэнэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар "лавшиг" хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт.гараагүй бүсгүйг "сэвгэр" гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг "лавшиг"гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг "цэгдэг" хэмээн нэрлэдэг байжээ. Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь "тасам", "киаз" юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн "тасам" нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг. Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт "үч", "дэвэл", тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө "малхай" гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий "хулхавч" хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ. Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол "дөрвөд госон" юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт "ширээсэн" буюу "залгаа", охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд "боодог" хэмээх чимэглэл зүүж өгнө. "Боодог" нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно. Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ "төдөг" хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд "кэтэч", "сүүвч" хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав), зүүж гоёно. Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан "хөөрөг", "ганз" (ганс) эдэлж иржээ. Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд "морин хийлэн" гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ "өвөр хийлэн" гэнэ. Баяд эрчүүд "хэвнэг" хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ. Дєрвєд Дєрвєд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зїїнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын їеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дєрвєд гэдэг нэр нь эртний монголын дээд євєг Дува сохорын дєрвєн хїїхдийн удмаас сурвалжтай дєрвєнд аймгийн нэрнээс їїсэлтэй гэх буюу дєрєвлєн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дєрвєд гэсэн домогтой. Дєрвєд нар байгал газар зїйн нэлээд євєрмєд, туайлбал єндєр уул, говь цєлєрхїї байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хєтєлсєєр иржээ. Дєрвєд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бїтцэд хонь ямаа зонхилж, адуу їхэр мєн нэлээд тооны сарлаг цєєвтєр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт їеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм. Дєрвєдийн малгай хувцас, гутлын хийц маяг тєв монголчуудаас нэлээд ялгаатай монгол хувцасны тїїхийн нэлээд тїрїї їеийг хадгалж ирсэн бололтой. Дєрвєдийн уламжлалт малгайны онцлог бол эртний монголчуудын малгайны зарим тєрлийг санагдуулна. Малгайг "махлай" гэж нэрлэдэг. Халх болон зїїн монголын малгай шовгор гозгор оройтой байхад дєрвєд, захчин, торгуудын махлай (малгай) дєрвєлжин оройтой байдаг. Їїний учир бол урьд нь Зїїнгар, Дєрвєн ойрад гэсэн хїчирхэг улс болж яваад хожим нь тарсан. Тэгэхдээ тэр дєрвєн ойрад гэж явснаа дурсан дєрвєн ойрадыг тєлєєлсєн дєрвєн єнцєгтэй дєрвєлжин єнцєгтэй махлайг ємсєх болсон хэмээдэг. Чихтэй цагаан эсгий тоорцгийг эрэгтэйчїїд зун нь ємсдєг. Эмэгтэй тоорцог хєх торгон гадартай, дєрєв эсвэл зургаан талтай, дээрээ жинстэй, урт мяндсан улаан залаатай байна. Тоорцог нь сэвгэр охидын зуны гоёлын гол малгай болдог юм. Нас тогтсон эрэгтэйчїїд болон дєрвєд авгай нарын гоёлдоо ємсдєг малгайг тєгрєг малгай гэдэг юм. Эхнэрїїд ємсдєг тєгрєг малгайг бас бєєлжистэй малгай, халиутай малгай ч гэж нэрлэдэг. Євлийн цагт эрэгтэй, эмэгтэй, хїїхдийн аль ч насны хїмїїсийн ємсдєг малгай бол дуулха малгай. Дуулха малгайн шил дээлийн зах давсан урт, дотрыг нь хар, цагаан хурганы арьсаар їслэж, хєх ногоон єнгийн эдээр гадарладаг байв. Дєрвєд эхнэрїїд зоо малгай, мєн хасаг малгай гэдэг малгайнуудыг хэрэглэж явсан гэх мэдээ байгаа боловч энэ тухай мэдээ тун хомс юм. Дєрвєдийн малгайтай холбогдуулох нэг эдлэл бол эрїї чихийг хїйтнээс хамгаалж ємсєж байсан хулхавч юм. Энэ халх нутгийн чихэвчээс ихээхэн єєр, эрїї хацар, хоёр чихийг бїхэлд нь даруулж ємсдєг, хийц хэлбэрийн хувьд ч ондоо байжээ. Євлийн їстэй дээлээ дэвэл, їч гэж хоёр ялгах бєгєєд зуны цагт эрэгтэйчїїд, мєн нєхєрт гараагїй залуу охид сэвгэрїїдийн ємсдєг тэрлэгийг лавшиг гэж ялган нэрлэдэг байна. Дээл хувцасны холбогдолтой нутгийн аялгууны нэр ихээхэн євєрмєц юм. Жишээлбэл: дээлийн энгэрийг євєр, нударгыг нудрам, дээлийн эмжээр гоёлтой холбооотой хатгаар, кааз, цалам, зїрхэн омог, нари, балбалж, тушаа зэрэг нэр томъёогоороо халх болон бусад ястангуудаас ялгарна. Зуны улиралд дєрвєд эрэгтэйчїїд тэрчлэн сэвгэр охид дан, давхар лавшиг буюу тэрлэг, харин нєхєрт гарсан эмэгтэйчїїд тэрлэг тїїний гадуур цэгдэг ємсдєг байв. Эрчїїд цайвар цагаан чисчїї, мєн тийм єнгийн цайвар зузаан лавшиг ємсєх дуртай, цэнхэр хєх бїс бїсэлдэг, бїснийхээ хоёр їзїїрийг ташаа руугаа унжуулдаг, харин эмэгтэйчїїд лавшигаа бїхэлдээ хєх єнгийн эдээр хийж ємсдєг байжээ. Цэгдэг нь ханцуйгїй, халх эхнэрийн уужтай харьцуулахад ар євєр талын суганы малтаар нь их бєгєєд цэгдэгний мєр том далбагараараа онцлог юм. Дєрвєдєд дєрвєд гос, харчин гос, монгол гос, канчин гутал гэсэн дєрвєн янзын гутал ємсєж байжээ. Хїїхдїїдэд бїр багад нь эсгий, хонины хєдсєн бойтог, єсєж том болоход нь дєрвєд госоо хонь ямааны илэг бас том хїмїїсийн адилаар хийж єгдєг байв. Дєрвєд гос бол эрэгтэй эмэгтэйгїй євєл зунд хамгийн єргєн ємсєж явсан гутал бєгєєд шалтай гос, зулагтай гос гэж хоёр янзын байжээ. Буриад © Wolfgang Kaehler/CORBIS Монгол улсын нэгэн гол ястан бол буриад монголчууд юм. Тэдний євєг дээдэс Байгал нуурын ар єврєєр нутаглаж асан эртний анчин гєрєєчин ойн иргэдийн нэгэн бєгєєд XIII зуунаас ємнє Байгалаас хойш Зїлгэ (Лена) мєрний сав, Байгал орчим амьдарч байсан Хорь Тїмэд, Баргужин тєхємд аж тєрєх баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Эдїгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхїї муж, Чита муж, Євєр Монголын Хєлєнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг ємсдєг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бїхий урлах бєгєєд улиралын сэрїїнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан їед тїїнийгээ сєхєх байдлаар ємсдєг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бєгєєд сїмбэр уул, нарны туяаны цацрал, галын дєл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малгай нь оройгоосоо дєрвєн зїг найман зовхис цацран намирах цацагтай бєгєєд эргэн тойрон эмжин бєхєлдєг. Їїнээс гадна халиу, булган малгай, чихэвчтэй малгай, тойробши малгай, залаа жинстэй малгай гэх мэт малгайны тєрлїїд буй. Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илїїр хормойг нь хар болон бараан єнгийн эдээр хєвєєлєн эмждэг. Ханцуйн мєр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн їзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татааhан, мєшгєєhєн тууз зэрэг гоёлог бєхєлгєєтэй. Годоhон хэмээх гєрєєсний арьсан гутал байдаг. Шархи хэмээх шагайвч байдаг. Буриад гутал бол булигаар, арьс шир хєм, тэргїїтнээр бїтэх бєгєєд гутлын хошуугаа булигаараар бєхєлж тоноглон гоёх, харин хєдсєн гутлын тїрийг оосроор ємдний тэлээнээсээ татаж уядаг байжээ. Буриадууд гутлын зулагийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Шир арьс зэрэгт тусгайлан бэлтгэсэн хар модны холтосны бор хїрэн уусмалыг тїрхэн будаад хээ угалзаа тавьдаг. Торгууд Торгууд бол Монголын Их гїрний бїрэлдэхїїнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дєрвєн ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Торгуудын нутаг болох Булган сумын Булган, Баянголын сав, Монгол Алтайн салбар уулс нь мал аж ахуй эрхэлхэд нэн таатай нєхцєл бїхий хангай билээ. Торгууд нар бог малаас хонь, бодоос адуу, тэмээг харьцангуй цєєн єсгєдєг байжээ. Таван тєрлийн малтай айлыг баян айл хэмээн бусаддаа нэр хїндтэй байжээ. Торгууд эрчїїд халван хэмээх малгай ємсдєг байсан нь єдгєє ардын дуу бїжгэндээ хэрэглэх болсон байна. Євєл нь ихэвчлэн орой дээрээ сампинтай, цацагтай, ємссєн хїний бїсэлхий хїртэл унжсан урт залаатай, эрїївчтэй туувь малгай ємсдєг байжээ. Хїйтний улиралд хїїхдэд хурган дотортой дєрвєлжин малгай ємсгєн тїїнийг жатаг хэмээн нэрлэдэг байв. Торгуудын тоорцог шїр, сувдаар хийсэн їлэмж гоё хээ чимэгтэй, тоорцогны гоёл нь их утга учиртай юм. Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч єглєг буяныг хураагч хїссэн бїхнийг бїтээгч норво эрдэнийг мєнгєєр їйлдэн хадаж тїїний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон хээ хэмээгч нь угтаа баян гэсэн утгатай їг бєгєєд монгол тїмний дунд єгєємєр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ. Торгууд дээлийн суга ханцуй их уужим, хормой урт ба зарим чинээлэг нь дан хурган дотортой, ангийн їсээр энгэр зах ханцуйг нь эмжсэн дээл ємсєх нь нийтлэг байв. Євлийн ид хїйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бєгєєд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар огт даардаггїй. Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бїрт нэг товч хадах бєгєєд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хїн ханцуйгїй урт цэгдэг хийж дан тэрлэгийн хамт хадмын дэргэд їргэлж ємсдєг байв. Торгууд эрэгтэй эмэгтэй хїний гутал (госон) иь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мєн баруун зїїн хєлийнх гэж ялгахгїй. Торгууд нарын ємсдєг байсан нэг гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран тїрийтэй хошоор нь нэлээд єндєр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь їхрийн шир оёсон байдаг. Харин зарим баян чинээлэг эмэгтэйчїїд олон угалзтай халх гутал ємсдєг байв.



Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэг гаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд, мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумын хотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниган нар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм. Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчууд томоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин, мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруун хэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэг томоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад, барга, үзэмчин, дарьганга нар билээ.
Монгол хувцасны түүхэн уламжлал
Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ.
Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг.
Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно.
Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан (1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэ үеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Тухайн үеийн хувцасны биет дурсгал бидний үед ирээгүйн учир эртний түүхэн сурвалж бичиг, монголоор зорчигсдын тэмдэглэл болон дүрслэх урлагийн зарим дурсгалаас ургуулан энэ үеийн хувцасны тухай тоймлож болох билээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжин энгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламын хувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжин энгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ.
Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан.
Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг.
Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ.
1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна.
Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. 


Монгол малгайн бємбєгєр оройг Сїмбэр уулыг дїрсэлсэн гэх, тїїнийг тойрсон 32 ширээсийг Сїмбэр уулыг бїчин суусан 32 монгол хэмээгээд 32 хєх монголыг гийгїїлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мєн малгайны дотуурхи хар хїрээг монголыг бїсэлсэн харийн дайсан гэх, тїїний ар дахь сэтэрхий нь мєнєєх дайсан араараа сэт татагдан устаж монгол хїний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хєх, улаан єнгийн бїч унжуулдаг болжээ гэсэн ардын домог яриа байдаг.
Монголчуудын хамгийн нийтлэг ємсдєг малгайнуудыг лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бїнхэр оройт, эргїїлэг малгай гэх мэтээр нэрлэнэ. Мєн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мєємєн оройт, урлах эдээр нь хурган, ишгэн, їнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юїдэн гэж хэд хэдэн тєрєл болгон їзэх ба энэ нь малгайн тєрєл, нэр томъёо хамгийн олон байгаагаас харагдаж байна.
Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ.
Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ.
Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.
Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.
Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг "дэвэл", "үч" гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ "үч" хэмээн нэрийдэнэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар "лавшиг" хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт.гараагүй бүсгүйг "сэвгэр" гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг "лавшиг"гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг "цэгдэг" хэмээн нэрлэдэг байжээ.
Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь "тасам", "киаз" юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн "тасам" нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг.
Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт "үч", "дэвэл", тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө "малхай" гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий "хулхавч" хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ.
Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол "дөрвөд госон" юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ.
Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт "ширээсэн" буюу "залгаа", охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд "боодог" хэмээх чимэглэл зүүж өгнө. "Боодог" нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно.
Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ "төдөг" хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд "кэтэч", "сүүвч" хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав), зүүж гоёно.
Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан "хөөрөг", "ганз" (ганс) эдэлж иржээ.
Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд "морин хийлэн" гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ "өвөр хийлэн" гэнэ. Баяд эрчүүд "хэвнэг" хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ.
Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ.
Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ.
Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ.

Дєрвєд
Дєрвєд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зїїнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын їеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.

Дєрвєд гэдэг нэр нь эртний монголын дээд євєг Дува сохорын дєрвєн хїїхдийн удмаас сурвалжтай дєрвєнд аймгийн нэрнээс їїсэлтэй гэх буюу дєрєвлєн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дєрвєд гэсэн домогтой.

Дєрвєд нар байгал газар зїйн нэлээд євєрмєд, туайлбал єндєр уул, говь цєлєрхїї байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хєтєлсєєр иржээ. Дєрвєд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бїтцэд хонь ямаа зонхилж, адуу їхэр мєн нэлээд тооны сарлаг цєєвтєр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт їеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм.

Дєрвєдийн малгай хувцас, гутлын хийц маяг тєв монголчуудаас нэлээд ялгаатай монгол хувцасны тїїхийн нэлээд тїрїї їеийг хадгалж ирсэн бололтой. Дєрвєдийн уламжлалт малгайны онцлог бол эртний монголчуудын малгайны зарим тєрлийг санагдуулна. Малгайг "махлай" гэж нэрлэдэг. Халх болон зїїн монголын малгай шовгор гозгор оройтой байхад дєрвєд, захчин, торгуудын махлай (малгай) дєрвєлжин оройтой байдаг. Їїний учир бол урьд нь Зїїнгар, Дєрвєн ойрад гэсэн хїчирхэг улс болж яваад хожим нь тарсан. Тэгэхдээ тэр дєрвєн ойрад гэж явснаа дурсан дєрвєн ойрадыг тєлєєлсєн дєрвєн єнцєгтэй дєрвєлжин єнцєгтэй махлайг ємсєх болсон хэмээдэг. Чихтэй цагаан эсгий тоорцгийг эрэгтэйчїїд зун нь ємсдєг. Эмэгтэй тоорцог хєх торгон гадартай, дєрєв эсвэл зургаан талтай, дээрээ жинстэй, урт мяндсан улаан залаатай байна. Тоорцог нь сэвгэр охидын зуны гоёлын гол малгай болдог юм. Нас тогтсон эрэгтэйчїїд болон дєрвєд авгай нарын гоёлдоо ємсдєг малгайг тєгрєг малгай гэдэг юм. Эхнэрїїд ємсдєг тєгрєг малгайг бас бєєлжистэй малгай, халиутай малгай ч гэж нэрлэдэг.

Євлийн цагт эрэгтэй, эмэгтэй, хїїхдийн аль ч насны хїмїїсийн ємсдєг малгай бол дуулха малгай. Дуулха малгайн шил дээлийн зах давсан урт, дотрыг нь хар, цагаан хурганы арьсаар їслэж, хєх ногоон єнгийн эдээр гадарладаг байв. Дєрвєд эхнэрїїд зоо малгай, мєн хасаг малгай гэдэг малгайнуудыг хэрэглэж явсан гэх мэдээ байгаа боловч энэ тухай мэдээ тун хомс юм.

Дєрвєдийн малгайтай холбогдуулох нэг эдлэл бол эрїї чихийг хїйтнээс хамгаалж ємсєж байсан хулхавч юм. Энэ халх нутгийн чихэвчээс ихээхэн єєр, эрїї хацар, хоёр чихийг бїхэлд нь даруулж ємсдєг, хийц хэлбэрийн хувьд ч ондоо байжээ.

Євлийн їстэй дээлээ дэвэл, їч гэж хоёр ялгах бєгєєд зуны цагт эрэгтэйчїїд, мєн нєхєрт гараагїй залуу охид сэвгэрїїдийн ємсдєг тэрлэгийг лавшиг гэж ялган нэрлэдэг байна. Дээл хувцасны холбогдолтой нутгийн аялгууны нэр ихээхэн євєрмєц юм. Жишээлбэл: дээлийн энгэрийг євєр, нударгыг нудрам, дээлийн эмжээр гоёлтой холбооотой хатгаар, кааз, цалам, зїрхэн омог, нари, балбалж, тушаа зэрэг нэр томъёогоороо халх болон бусад ястангуудаас ялгарна. Зуны улиралд дєрвєд эрэгтэйчїїд тэрчлэн сэвгэр охид дан, давхар лавшиг буюу тэрлэг, харин нєхєрт гарсан эмэгтэйчїїд тэрлэг тїїний гадуур цэгдэг ємсдєг байв. Эрчїїд цайвар цагаан чисчїї, мєн тийм єнгийн цайвар зузаан лавшиг ємсєх дуртай, цэнхэр хєх бїс бїсэлдэг, бїснийхээ хоёр їзїїрийг ташаа руугаа унжуулдаг, харин эмэгтэйчїїд лавшигаа бїхэлдээ хєх єнгийн эдээр хийж ємсдєг байжээ. Цэгдэг нь ханцуйгїй, халх эхнэрийн уужтай харьцуулахад ар євєр талын суганы малтаар нь их бєгєєд цэгдэгний мєр том далбагараараа онцлог юм.

Дєрвєдєд дєрвєд гос, харчин гос, монгол гос, канчин гутал гэсэн дєрвєн янзын гутал ємсєж байжээ. Хїїхдїїдэд бїр багад нь эсгий, хонины хєдсєн бойтог, єсєж том болоход нь дєрвєд госоо хонь ямааны илэг бас том хїмїїсийн адилаар хийж єгдєг байв. Дєрвєд гос бол эрэгтэй эмэгтэйгїй євєл зунд хамгийн єргєн ємсєж явсан гутал бєгєєд шалтай гос, зулагтай гос гэж хоёр янзын байжээ.
Буриад
© Wolfgang Kaehler/CORBIS
Монгол улсын нэгэн гол ястан бол буриад монголчууд юм. Тэдний євєг дээдэс Байгал нуурын ар єврєєр нутаглаж асан эртний анчин гєрєєчин ойн иргэдийн нэгэн бєгєєд XIII зуунаас ємнє Байгалаас хойш Зїлгэ (Лена) мєрний сав, Байгал орчим амьдарч байсан Хорь Тїмэд, Баргужин тєхємд аж тєрєх баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Эдїгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхїї муж, Чита муж, Євєр Монголын Хєлєнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. 

Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг ємсдєг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бїхий урлах бєгєєд улиралын сэрїїнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан їед тїїнийгээ сєхєх байдлаар ємсдєг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бєгєєд сїмбэр уул, нарны туяаны цацрал, галын дєл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малгай нь оройгоосоо дєрвєн зїг найман зовхис цацран намирах цацагтай бєгєєд эргэн тойрон эмжин бєхєлдєг. Їїнээс гадна халиу, булган малгай, чихэвчтэй малгай, тойробши малгай, залаа жинстэй малгай гэх мэт малгайны тєрлїїд буй. Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илїїр хормойг нь хар болон бараан єнгийн эдээр хєвєєлєн эмждэг. Ханцуйн мєр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн їзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татааhан, мєшгєєhєн тууз зэрэг гоёлог бєхєлгєєтэй. Годоhон хэмээх гєрєєсний арьсан гутал байдаг. Шархи хэмээх шагайвч байдаг. Буриад гутал бол булигаар, арьс шир хєм, тэргїїтнээр бїтэх бєгєєд гутлын хошуугаа булигаараар бєхєлж тоноглон гоёх, харин хєдсєн гутлын тїрийг оосроор ємдний тэлээнээсээ татаж уядаг байжээ. Буриадууд гутлын зулагийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Шир арьс зэрэгт тусгайлан бэлтгэсэн хар модны холтосны бор хїрэн уусмалыг тїрхэн будаад хээ угалзаа тавьдаг.

Торгууд

Торгууд бол Монголын Их гїрний бїрэлдэхїїнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дєрвєн ойрадын улсын нэгэн гол аймаг юм.

Торгуудын нутаг болох Булган сумын Булган, Баянголын сав, Монгол Алтайн салбар уулс нь мал аж ахуй эрхэлхэд нэн таатай нєхцєл бїхий хангай билээ. Торгууд нар бог малаас хонь, бодоос адуу, тэмээг харьцангуй цєєн єсгєдєг байжээ. Таван тєрлийн малтай айлыг баян айл хэмээн бусаддаа нэр хїндтэй байжээ.

Торгууд эрчїїд халван хэмээх малгай ємсдєг байсан нь єдгєє ардын дуу бїжгэндээ хэрэглэх болсон байна. Євєл нь ихэвчлэн орой дээрээ сампинтай, цацагтай, ємссєн хїний бїсэлхий хїртэл унжсан урт залаатай, эрїївчтэй туувь малгай ємсдєг байжээ. Хїйтний улиралд хїїхдэд хурган дотортой дєрвєлжин малгай ємсгєн тїїнийг жатаг хэмээн нэрлэдэг байв.

Торгуудын тоорцог шїр, сувдаар хийсэн їлэмж гоё хээ чимэгтэй, тоорцогны гоёл нь их утга учиртай юм. Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч єглєг буяныг хураагч хїссэн бїхнийг бїтээгч норво эрдэнийг мєнгєєр їйлдэн хадаж тїїний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон хээ хэмээгч нь угтаа баян гэсэн утгатай їг бєгєєд монгол тїмний дунд єгєємєр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ.

Торгууд дээлийн суга ханцуй их уужим, хормой урт ба зарим чинээлэг нь дан хурган дотортой, ангийн їсээр энгэр зах ханцуйг нь эмжсэн дээл ємсєх нь нийтлэг байв. Євлийн ид хїйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бєгєєд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар огт даардаггїй. Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бїрт нэг товч хадах бєгєєд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хїн ханцуйгїй урт цэгдэг хийж дан тэрлэгийн хамт хадмын дэргэд їргэлж ємсдєг байв. Торгууд эрэгтэй эмэгтэй хїний гутал (госон) иь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мєн баруун зїїн хєлийнх гэж ялгахгїй. Торгууд нарын ємсдєг байсан нэг гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран тїрийтэй хошоор нь нэлээд єндєр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь їхрийн шир оёсон байдаг. Харин зарим баян чинээлэг эмэгтэйчїїд олон угалзтай халх гутал ємсдєг байв.





Интеринет үүсэл хөгжил ба ашиглалт



1.Интернэт үүсэл:
2.Интернэтийн тухай
3.Интернэтийн хэрэглээ
4.Интернэтэд холбогдох аргууд
5.Интернэmийн аюулгүй байдал зэрэг ойлголтууд багтана.
Түлхүүр үгс:
Интернэт, үйлчлүүлэгч компьютер, үйлчлэгч компьютер,  сүлжээний карт, мобем, кабель,  вэб хөтөч, цахим шуудан, хавсралт файл, вирус, тагнан мөшгөх програм.

Интернэтийн түүх:
 Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ. 
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ. 
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм. 
Интернэт дэх хаягнууд: 
Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ: 
-Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг. 
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг. 
Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг. 
edu -боловсролын байгууллага гэдэгийг заана 
com -бизнес худалдааны байгууллагын хаяг 
gov -засгийн газарын харьяаны байгууллагын вэб
mil -цэргийн байгууллага 
net -сvлжээ гэсэн утгыг заана 
org -ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана 
ca -канадынх 
au -австралийнх 
uk -английнх 
de -германых 
jp -японых 
mn- монголынх 
ru -оросынх 
cn -хятадынх 
 Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.
Товч агуулга         
Хүн төрөлхтөний ололт дэвшилүүдийн нэг хэсэг нь интернэт юм. Интернет нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, боловсролын, бизнесс болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. Компьютертай интернэтийг холбохын тулд сүлжээний кбаель утасны үзүүрийг сүлжээний картанд холбож өгнө. Интернэтийг ашиглан мэдээлэл байршуулан түгээх чухал хэрэгсэл бол вэб юм. Мэдээллийн технологийн дэвшилийн үр дүнд интернэт дээр тулгуурласан олон төрлийн үйлчилгээнүүдийг хэрэглэх таатай боломж үүссэн билээ. Эдгээр үйлчилгээнүүдийг хэрэглэгчидэд хүргэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан байх шаардлагатай байдаг. Интернэт ашиглан зөвшөөрөлгүй хувь хүний мэдээллийг бусдад түгээх эрсдэлээс хамгаалахын тулд тусгай зориулалтын програм, тоног төхөөрөмжүүдээр хамгаалах шаардлагатай.  Энэ лекцээр интернэтийн тухай  ойлголтыг өгөх болно.
Интернэтийн тухай
Интернэтийн гарал үүсэл нь 1960 оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency (ARPA) буюу Тэргүүлэх эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ агентлаг нь АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох Arpanet сүлжээг бий болгож эхэлсэнээр интернэтийн эрин үе эхэлсэн байна[1]. Arpanet сүлжээг зохион байгуулах төсөл тун амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-иад он гэхэд маш олон тооны компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ. Өнөөдөр интернэт сүлжээ нь тэрбум хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан байна (зур. 1). Интернэтэд холбогдохоо боливол компьютер эсвэл холбох шугам уналаа (down), үүнтэй адилаар интернэтэд холбогдволв компьютер эсвэл холбох шугам орлоо (up) гэж хэлдэг. Интернэт гэдэг бол дэлхий даяар тархсан хост хэмээн нэрлэгдэх үй түмэн интернэт компьютеруудыг холбодог сүлжээ бөгөөд эдгээр компьютер дээр байгаа мэдээллийг хэрэглэгч бүр хуваан эзэмших боломжийг олгодог нэг цогц систем юм. Интернэт нь үйлчлүүлэгч компьютер (client) үйлчлэгч толгой компьютер (server) гэсэн хоёр төрлийн програмын ажиллах зарчим дээр оршин байдаг. Үйлчилгээ  хүссэн клиент компьютер сүлжээгээр дамжин үйлчлэгч серверд хандалт ирсэний дагуу зөв хандалт байвал биелүүлж, буруу хандалт байвал биелүүлэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч компьютер үйлчлэгч толгой компьютерийн хандалт хийх ёсгүй мэдээлэл, интернэтийн хаяг руу хандалт хийх юм бол толгой компьютер үүнийг биелүүлэхгүй хоридог. Интернэтэд холбогдож, мэдээлэл дамжуулахад TCP/IP протоколыг хэрэглэнэ. IP протокол нь багц мэдээллийг дамжуулдаг, харин TCP протокол нь дамжуулж байгаа мэдээллийг шалгах үүрэгтэй. Интернэт холбогдохдоо юуны өмнө таны компьютерт сүлжээний карт (Local Area Network Card) байх ёстой. Үүний дараагаар UTP CAT5 төрлийн кабелийн нэг үзүүрийг сүлжээний картанд холбоно.
Интернэтэд холбогдох аргууд:
Интернэтэд холбогдохын тулд интернэтээр үйлчлэгч компани (Internet service Provider-ISP) таньд интернэтэд холбогдох дөрвөн төрлийн арга байна. Үүнд: 
Гэрийн утсын (Dial UP) шугам ашигласан холболт
Гэрийн телефон утасны шугам, модемд хоёр байхад хангалттай. Компьютерт модемийн картыг суулгаж, драйверыг таниулсаны дараа гэрийн утасны шугамаа модемийн картанд холбож интернэтэд холбогддог.
 Dial UP модемын карт:
DSL (Digital Subscriber Lines)
Гэрийн телефон утасны шугамыг ашиглаж өндөр хурдаар холбогдох боломжийг олгодог. Энэ холболт жирийн Dial Up холболтоос  ялгаатай тал нь интернэтэд холбогдож байхдаа давхар утсаар ярих боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл интернэтэд холбогдох утсаар ярих боломж зэрэг байдагт оршино. Энэ холболтын төрлөөр холбогдохдоо DSL модем ашиглана. DSL модем төхөөрөмжинд утасны шугамаа холбож утасны шугамын гаралтын кабелийг компьютерийн сүлжээний төхөөрөмжинд холбоно .

DSL модем:
Кабель (Cable) шугамын холболт          
Кабелийн телевизийн коаксиал шугамаар дамжуулан холбох арга юм. Интернэтэд холбогдох сигнал нь телевизийн сигналаас өөр тул нэгэн зэрэг телевизээ үзэж, интернэтэд холбогдож болно. Кабель шугамаар интернэтэд холбогдоход кабель модем (cable modem) шаардлагатай. Кабель модем төхөөрөмжинд утасны шугамаа холбож утасны шугамын гаралтын кабелийг компьютерийн сүлжээний төхөөрөмжинд холбоно

Утасгүй (Wiriless) холболт:
Зөөврийн компьютер, гар  видео тоглоом, гар утас, дижитал дуу тоглуулагч зэрэг төхөөрөмжүүд утасгүй (WI-FI) холболтыг ашиглан интернэтэд холбогддог. Интернэтийн кабелийг утасгүй интернэтийн төхөөрөмжинд холбоход интернэтийн сүлжээг утасгүй холболтын хэлбэрээр цацна. Утасгүй интернэтийн төхөөрөмж нь интернэтийн сүлжээг түгээх зайгаараа ялгагдана. Энгийн утасгүй интернэтийн төхөөрөмж нь 100 метр, 1000 метр гэх мэт сүлжээгээ түгээнэ. Дэлхийн утасгүй интернэтийн сүлжээгээ түгээсэн дээд амжилт нь 420 километр байдаг.

Зөөврийн интернэт (Cellular internet):
CSDGPRSEDGEEVDOHSPA зэрэг холболтын технолгийг ашиглан гар утас, гар утасны сүлжээг ашиглан интернэттэй холбогдоно. Манай монголд нэвтрээд удаагүй байгаа 3G, 3.5G зэрэг зөөврийн интернэтийн төхөөрөмж нь HSPA, EVDO технологи дээр суурилсан байдаг. 3G, 3.5G интернэтийн технологийг ашигласан төхөөрөмжүүд өөр дээрээ суулгагдсан (зөөврийн компьютер, гар утас, i phone, зөөврийн модем) байх жишээтэй (зур. 6).  
Хиймэл дагуул дээр суурилсан холболт (Satellite):
Хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн холболт нь хэрэглэгчдэд маш таатай боломж олгодог. Хэрэглэгч хиймэл дагуул дээр суурилсан интернэтийг ашиглаж байгаа бол дэлхийн хаана ч байсан, хүссэн газраасаа интернэтэд холбогдох боломжтойгоороо бусад интернэтийн холболтын төрөлүүдээс давуу талтай юм (зур. 7).   



Интернэтийн хэрэглээ:
Интернэтийн хэрэглээ жилээс жилд дэлхий даяар өсөн нэмэгдсээр байна (зур. 8). Манай оронд интернэт дээр суурилсан интернэт банк, интернэт дэлгүүр, цахим сургалт, цахим албан газар, интернэт телевиз, интернэт холбоо зэрэг үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Өнөө үед интернэт бол дэлхийг харах цонх болсон бөгөөд бүхий л төрлийн мэдээллийг өөртөө агуулж байдагаараа бидэн асар том боломжийг олгодог. Интернэтийг ашиглан бид мэдээлэлийн хайлт хийх (search engine), хоорондоо холбогдох (yahoo, skype), чатлах (chat room), цахим шуудан (electronic mail), нийтийн сүлжээний вэб сайт (social networking site), файл татаж авах (downloading services) зэрэг үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр ашигладаг[4]. Интернэттэй зайлшгүй холбоотой яригддаг чухал  хэрэглэгдэхүүн бол вэб юм. Вэб маш олон төрлийн мэдээллийг компьютерийн дэлгэц дээр  харуулж чаддаг мэдээлэл түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Тэгвэл вэбийг дуудаж ажиллуулах үүрэгтэй програмыг вэб хөтөч (Web browser) гэнэ. Вэб хөтөч програм нь вэбийг дуудахдаа найдвартай, аюүлгүй байдлыг хангасан байх ёстой байдаг. Mozilla Firefox, Internet Explorer, Chrome зэрэг вэб хөтөч програмууд нь одоогын байдлаар дэлхийд нийт хэрэглэгчдээрээ тэргүүлж байна.

Интернэmийн аюулгүй байдал:
 Интернэт сүлжээнд сая сая компьютерууд холбогдож, тэрбум хүмүүс байнга орж, ашиглаж байна. Эдгээр хэрэглэгчдын хандалтыг хянах боломжгүй байдаг.  Дэлхий ертөнцтэй интернэтээр дамжин таны компьютер холбогдохдоо аюулгүй байдал, нууцлал, хувийн нууцыг хамгаалах гэсэн гурван үндсэн асуудлыг хамтдаа дагуулж явдаг.  Мэдээллийг компьютераас илгээх, мэдээллийг хүлээн авч байх үед таны компьютерт зөвшөөрөлгүй хандалт орох боломжтой байдаг. Зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалахын тулд сүлжээний давхаргыг хамгаалах, FireWall програм болон FireWall төхөөрөмж ашиглах, тусгай зориулалтын вирусээс хамгаалдаг програмууд, вэб дуудагч програмыг зөв сонгох зэрэг хамгаалалтын аргуудаар аюулгүй байдлыг хамгаална[6]. Интернэтийг ажиллагааг удирдаж толгой компьютерд гадны сүлжээ болон дотоод сүлжээний хандалтыг заагыг тогтоон өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл гадны сүлжээнээс хандах хандалтанд дотоод сүлжээний мэдээллүүдийг ашиглахгүй байх, толгой компьютерийн мэдээлэлд хандалт хийх боломжийг хориглосон байдлаар програмчилж, дотоот сүлжээнээс толгой компьютер болон бусад дотоод сүлжээний хэрэглэгчдийн мэдээлэлд хандалт хийхийг хориглосон байдлаар тус тус програмчилж болдог. Жишээ нь: Толгой компьютер дээрээс хэрэглэгчдийг вэб хандалтыг хязгаарласан байдаг.
Цахим шуудангийн хавсралт файл ба вирус:
Цахим шууданд ирсэн шуудан нь хавсралт файлыг агуулах боломжтой байдаг. Санамсаргүйгээр хавсралт файлыг татаж аваад ажиллуулах үед вирус идэвхжиж байгаа юм. Ингэснээр компьютер дээрх бүх мэдээллийг вирус илгээсэн хүний компьютеруу нууцаар илгээх үйл явц эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд хавсрага файлыг нээхгүй байх хэрэгтэй. Мөн bat, chm, com, eml, exe, htm, html, js, jse lnk, nws, pif, vbs, vbe, wsf, wsh, rar зэрэг файлуудын өргөтгөлийг нээхэд аюултай. Харин gif, jpg, mp3, txt, wav зэрэг файлуудын өргөтгөлийг нээхэд аюулгүй Вирусийг олох, устгах, тэдгээрээс хамгаалах програмуудыг вирусны эсрэг (Anti virus programs) гэнэ. Вирусийн эсрэг програмууд нь дотроо интернэтийн вирусээс хамгаалсан, энгийн вирусээс хамгаалсан гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Интернэтийн вирус болон зөвшөөрөлгүй хандалтыг зогсоох зорилгоор интернэтийн вирусийн эсрэг програмыг ашиглана. Харин бусад үед энгийн вируснээс хамгаалсан вирусын эсрэг програмыг ашигладаг. Интернэтэд холбогдоогүй бол интернэтийн эсрэг вирусээс хамгаалсан програм ашиглах хэрэггүй юм.